Раоник &#34Thailand Open&#34-нд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Раоник &#34Thailand Open&#34-нд түрүүллээ

567 мянган ам.долларын шагналын сантай Тайландын нээлттэй тэмцээнд Канадын Милос Раоник түрүүллээ.

Тайландын Бангкок хотын Impact Arena-нд  ATP World Tour 250 Series ангилалын "Thailand Open" тэмцээн есдүгээр сарын 21-29-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон Канадын Милос Раоник тэргүүлэн тоглосон Чехийн Томаш Бердыхийг нэг цаг 19 минут үргэлжилсэн тоглолтод хоёр үеийн турш илүүрхэж (7:6 (7:4), 6:3) түрүүллээ. Тэмцээнд дэлхийн топ 20 теннисдээс Чехийн Томаш Бердых тэргүүтэй зургаан теннисчин оролцжээ.

Тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга 112 мянган ам.доллар хүртэж, чансааны 250 оноо хүртэж байгаа бол дэд аварга 54 мянган ам.доллар, чансааны 150 оноо хүртэж байна. Харин хосын төрлийн аваргууд 31 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 250 оноо хүртэх юм байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж