Алт олборлож буй газруудад үзлэг шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Алт олборлож буй газруудад үзлэг шалгалт хийжээ

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн мэргэжлийн хяналтын алба, Байгаль орчны газар, Цагдаагийн газар хамтран Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хар толгой, Хар ам, Хурцын орос гэх газруудад  хууль бусаар гар аргаар алт олборлон үйл ажиллагаа явуулж байсан 12 гэр 8 овоохой 17 тээврийн хэрэгсэл 50 гаруй иргэнд хяналт шалгалт хийж шаардагдах зүйлс, машины бичиг баримт зэргийг хураан авчээ.

Сэргэлэн сумын хувьд хууль бусаар гар аргаар алт олборлож байсан эдгээр нинжа нарын 70 хувь нь гадны иргэд байв. Гэвч эдгээр нинжа нарыг цагдаа нар  хөөж явуулдаг ч төд удалгүй эргэн ирж хууль бусаар алт олборлож эхэлдэг байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж