Сургагч багш нарыг бэлтгэв

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Сургагч багш нарыг бэлтгэв

Төв аймгийн эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагатай хамтран “Эрүүл нийгэмд-бидний оролцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт явууллаа. Энэ сургалтыг хийх болсон шалтгаан нь өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд согтууруулах ундааны хэрэглээ тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдүүд, ялангуяа 10-11 дүгээр ангийн сурагчдын дунд түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд хүрэх магадлал өндөр болсон юм. Өсвөр үе хүүхэд залуучууд болон орон нутгийн иргэдийг архины хорт зуршлаас урьдчилан сэргийлж нийгмийн эрүүл орчин бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ба байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөр, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд энэ сургалтын зорилго оршиж байгаа юм.

Уг сургалтаар бэлтгэсэн сургагч багш нар төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, багийн оршин суугчид болон ерөнхий боловсролын сургулийн ахлах болон дунд бүлгийн сурагчдад сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байх юм. Мөн орон нутгийн иргэд болон өсвөр үе хүүхэд залуучуудыг архины асуудлаас урьдчилан сэргийлэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа сайжран, олон нийтийн оролцоо нэмэгдсэн байх сайн талтай гэдгийг энэ үеэр зохион байгуулагчид онцолж байв.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж