Тунисийн Засгийн газар огцрохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Тунисийн Засгийн газар огцрохоор болжээ

Исламчууд ба сөрөг хүчний улстөрчдийн хооронд ерөнхий сайд хэн байх талаар зөрөлдөөнтэй байсны эцэст гурван долоо хоногийн дотор энэ талын хэлэлцээр хийхээр тохиролцож чадлаа. Засгийн газрын шинэ тэргүүн Тунисийн бүх нийтийн сонгуулийг бэлтгэн явуулах ёстой.
 
 © Фото: flickr.com/ Paul Livingstone

Исламист "Ан-Нахда" хөдөлгөөний байгуулсан Засгийн газар огцрохоор болов.  Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцэл хийгдэхээр бэлтгэгдэж байсан юм.

Сөргөлдөгч талуудын хэлэлцээ эхлэх үед сайд нарын танхим огцорч буйгаа зарлах юм. Талууд ирэх сарын эхээр хэлэлцээг эхлүүлэх ажээ. Тунисийн үндэсний яриа хэлцэл гурван долоо хоногийн турш болох бөгөөд шинэ ерөнхий сайдыг тодруулах юм. Ирээдүйн засгийн тэргүүн 2014 оны бүх нийтийн сонгуулийг бэлтгэн явуулах ёстой.

Өмнө мэдээлснээр залуучуудын "Тамарруд" ("Эсэргүүцэл") хөдөлгөөн есдүгээр сарын 30-нд Тунис даяар Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагаа явуулна гэсэн байна. Тус байгууллага байгуулагдсанаасаа хойших дөрвөн сарын дотор Исламын "Ан-Нахда" хөдөлгөөнийг Засгаас зайлуулах, Ерөнхийлөгчийг огцруулах, исламистууд олонх байгаа парламентыг тараах гэсэн эсэргүүцлийн ажиллагааг явуулан нийт хоёр сая хүний гарын үсэг цуглуулж чаджээ.

Энэ жилд тус орны нөлөө бүхий хоёр сөрөг улстөрчийн амийг хөнөөсөн хэрэг гарч тус орныг сөргөлдөөний байдалд оруулсан. Исламистуудыг улс төрийн аллагаас гадна улс төр, эдийн засгийн хямралд буруутгаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж