Сирийн талаар тогтоол гаргав

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Сирийн талаар тогтоол гаргав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн талаар тогтоол гаргав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл есдүгээр сарын 28-ны өдөр Сирийн химийн зэвсгийг устгахыг шаардсан тогтоол гаргалаа. Баримтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон санал нэгтэйгээр дэмжив.

 
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан. Фото: Brendan McDermid / Reuters

Тогтоолыг биелүүлээгүй нөхцөлд Сирийн эрх баригчдад хатуу үр дагавартайг тогтоолд заахдаа гадаадын цэргийн оролцоог НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр тогтоол гаргасан нөхцөлд хийнэ гэжээ.

Үүний хажуугаар баримтад Башар Ассадын Засгийн газарт хандан сөрөг хүчний бүлэглэлүүдтэй сөргөлдөөнийг зохицуулах яриа хэлцэл явуулахыг уриалсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун шинэ тогтоолыг “Сирийн талаар удаан хугацааны дотор гаргасан анхны найдлага” гэжээ.

Сирийн сөргөлдөөн 2011 оны гуравдугаар сард Башар Ассадын Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагаагаар эхэлсэн бөгөөд удалгүй босогчид Засгийн газрын цэргийн эсрэг зэвсэг барин боссон юм. Хожим зэвсэгт мөргөлдөөн нь бүрэн хэмжээний иргэний дайн болон хувирсан билээ. Түүний үр дагавараар 100 гаруй мянган хүн үрэгдээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж