
МАН-ын “Шинэчлэлийн хороо”-оос намаа шинэчилж, Их хурлыг хуралдуулах шаардлагын дагуу МАН-ын Бага хурал өнгөрсөн наймдугаар сард хуралдсан билээ. Тэгвэл намын 24-р Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын дагуу аравдугаар сарын 1-7-ний өдрүүдэд намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажил анхан, дунд шатны байгууллагад болох юм байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, нийслэл, орон нутаг дахь намын үүр, хороодод ажиллаж, Их хурлын төлөөлөгчдийг хэр шударга сонгож байгаа талаар хяналт тавьж ажиллахаар болжээ. Мөн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд өөрийн тойрогтоо ажиллаж, хяналт тавих ажлыг зохион байгуулах аж.
Ш.ЧИМЭГ