Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн болно

Төв аймгийн төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн энэ сарын 29-нд болно. Тиймээс бүх сумдад төрийн албан хаагчдынхаа анхдугаар зөвлөгөөнийг хийж, аймгийн зөвлөгөөнд оролцох төлөөлөгчдөө сонгож байна. Төв аймгийн Угтаалцайдам сум төрийн албан хаагчдынхаа анхдугаар зөвлөгөөнийг  зохион байгуулж зөвлөгөөнд сумын төсвийн зургаан байгууллагын 127 албан хаагч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний үеэр тус сумын тамгын газрын дарга П.Оюунбилэг сумын төрийн албан хаагчдын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, зөвлөгөөний зорилгыг танилцуулан, Төрийн албаны ёс зүй сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ зөвлөгөөнийг угтаж 80 иргэнээс төрийн үйлчилгээг ямар салбарт хэрхэн өөрчилж ажиллах талаар санал хүсэлт авсныг энэ үеэр танилцуулж,  энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллах талаар онцолж байв. 

 Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж