
Гавьяат жүжигчин С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төслийн хаалтын тоглолт өнөөдөр Чингисийн талбайд болно. Тоглолтод 250 гаруй уран бүтээлч оролцож, монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшгийг үзэгчдэд өргөн барих гэнэ. Энэхүү төсөл нь өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж, ОХУ-ын Тува, Буриад, Халимаг зэрэг улсад есөн удаа аялан тогложээ. Өнөөдрийн тоглолтод Буриад, Халимаг улсуудаас үндэсний соёлын чуулгууд ирж оролцох бөгөөд энэ үеэр уламжлал ёсоор тулганы гал бадраах ёслол үйлдэх гэнэ.
С.ОТГОН