Дүрслэх урлагийн баярыг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Дүрслэх урлагийн баярыг тэмдэглэж байна

Баасан, бямба гаригуудад уран бүтээлчид, урлаг сонирхогчид дүрслэх урлагаар амьсгалж байна. Өчигдөр Монголын уран зургийн галерейд Ардын зураач Д.Амгалан агсны уран бүтээл болон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, "Амгалан орчлон" номын нээлтийг хийжээ.

Мөн СУИС-ийн "Оюутан” театрт  өчигдөр "Монголын дүрслэх урлагийн сургалт, хөгжил, чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон байна.

Харин өнөөдөр Чингис хааны талбайд "Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар" дүрслэх урлагийн баяр тохиож байна. Уг ёслол 11.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж