
Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусч байгаа тул зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчихыг анхааруулж байна.
Үүнээс гадна өнөөдөр Циркийн арын уулзварыг 10.00 цагаас маргаашийн 22.00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа тул Циркийн арын замыг амралтын өдрүүдэд хаажээ.
С.ОТГОН
