
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орнууд Сири химийн зэвсгээ устгах асуудлаарх тогтоолын төслийг санал нэгтэйгээр баталжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын албаныхан АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр Сирийн асуудлаарх тогтоолын төслөөр санал хураалт явуулсан аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын баталсан Сирийн асуудлаарх тогтоолыг “түүхэн” хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлөөс ирэх арваннэгдүгээр сарын дунд үед энхийн чуулга уулзалтыг Женев хотноо зохион байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцжээ.
Б.АНХТУЯА