
Монголын үүрэн холбооны Скайтел компани дараа төлбөрт OPEN үйлчилгээг албан ёсоор зах зээлд гаргаснаа зарлаж байна. Уг үйлчилгээний гол давуу тал нь хүн бүрт зөвхөн өөртөө, өөрийнхөө ажил, амьдралын хэв маягт тохируулан хэрэглээгээ бий болгох боломжийг нээж байгаа явдал юм. Та их ярьдаг уу эсвэл мессэж бичиж, гар утаснаасаа интернэтэд ордог уу? Та үндсэн ярианы багцаас гадна мессэж, дата болон нэмэлт үйлчилгээний багцаас сонгон авч сарынхаа хэрэглээг өөртөө тохируулж болно.
OPEN үйлчилгээг зах зээлд гаргаснаар энгийн, ойлгомжтой хүссэнээрээ бүтээх боломжтой цоо шинэ багцаас гадна дараа төлбөрт үйлчилгээний хамгийн хямд үнэ тарифыг мөн хэрэглэгчдэд хүргэж байна. OPEN үйлчилгээний бас нэгэн давуу тал нь хэрэглэгчдэдээ удаан ашигласны хөнгөлөлт, өндөр хэрэглээний урамшуулал, төрсөн өдрийн болон хугацаандаа төлбөрөө төлсний урамшуулал зэрэг хөнгөлөлт, урамшууллын хамгийн өргөн боломжыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа явдал юм.
2011 оны 4-р сарын 26-наас эхлэн OPEN үйлчилгээнд Скайтелийн дараа төлбөрт VIP, Business Class, NICE үйлчилгээний одоогийн хэрэглэгчид өөрийн дугаараа хадгалан нэмэлт төлбөргүйгээр шилжиж болохоос гадна шинэ хэрэглэгчид ч өөрийнхөө хэрэглээнд тохируулан яриа, мессэж, дата хэрэглээний багцаас сонгох боломжтойгоос гадна нэмэлт үйлчилгээний багцыг авч болох юм байна. OPEN үйлчилгээний нээлттэй холбогдуулан шинэ дугаарын холболтын хураамжийг 50 хувь, эхний 3 сарын ярианы суурь хураамжийг 30 хувь хөнгөлөн шинэ хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Скайтел компани нь 1999 онд дараа төлбөрт VIP, 2002 онд ярианы тариф нь шатлан буурах Business Class, 2005 онд VIP1000 анхны багцын үйлчилгээг зах зээлд гаргаж байсан бол 2006 онд хамгийн анхны сарын суурь хураамжгүй дараа төлбөрт NICE үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байсан юм.