П.Цогтбаатар “Монгол наадам цогцолбор”-ыг удирдана

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

П.Цогтбаатар “Монгол наадам цогцолбор”-ыг удирдана

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган, энэ долоо хоногт дараах томилгоог хийжээ.

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, 30.1.11 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоол, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 99 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн П.Цогтбаатарыг есдүгээр сарын 24-ний өдөр “Монгол наадам цогцолбор” ОНӨААТҮГ-ын  захирлаар томилсон байна.

П.Цогтбаатар өмнө нь “Багахангайн мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ–ын захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ийн өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулж, оронд нь буюу Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн захирлаар Ц.Нэргүйг мөн томилжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж