
Рухани сонгогдсоноор Иран хэрхэн хувьсах бол гэж дэлхий нийт чих тавих болсон. Чухам яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь одоогоор цаг хугацааны асуудал болоод байгаа. Рухани шинэ сэнтийд залармагцаа АНУ болоод их гүрнүүдтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Гэхдээ их гүрнүүд үүнийг болгоомжилсон байдлаар хүлээж авсан нь үнэн. Учир нь Ахмадинежад хүчээ алдаагүй, түүний үзэл суртал моральнаас арилаагүй байгаа нөхцөлд Ирантай шууд хэлэлцэнэ гэдэг санаанд нь багтахгүй биз. Гэхдээ л Рухани хүссэн. Юу хүссэн бэ? гэжүү ямар нэгэн байдлаар цөмийн реактороо авч үлдэх. Түүний тулд Рухани цөмийн эрчим хүч, цахилгаан станцыг ихээхэн сурталчлах болсон билээ. “Бид цөмийн реактороо авч үлдэнэ. Бид цаашдаа зөвхөн энхийн замаар л цөмийн зэвсэгийг ашиглана. Өмнө нь ч ийм л байсан. Дэлхий биднийг өөрөөр харж байсан болохоор эрчим хүчний технологи маань явж өгөөгүй. Бидний цорын ганц хүсэл бол дайн ерөөсөө биш” гэж Хассан Рухани ярьжээ.
Гэхдээ суудлаасаа ховхорсон ч Ахмадинежадын нэр нөлөө сулраагүй байгаа. Тиймээс тэр зогсолтгүй байр суурин дээрээ байх ёстой гэж үзэж байгаа. АНУ-тай хэлхэлдээд хэрэггүй, цөмийн зэвсгийн туршилтаа зогсоож болохгүй. Их гүрнүүд зэвсэглэлээр хөөцөлдсөөр байгаа нөхцөлд зэвсгийн туршилтаа хааж болохгүй. Энэ бол экс ерөнхийлөгчийн хүсэл. Суннит болон Шийтүүд ч үүнийг хүсч байгаа. Руханигийн байр суурь Можахист талдаа байдаг. Тиймээс л Рухани цөмийн реактороо огт унтраачихгүйн тулд, эрчим хүчээр шалтаглан үлдээх гэж зүтгээд байгаа билээ.
Ахмадинежад унасан. Энэ бол хөшиг нээгдэж байгаагаас ялгаагүй зүйл. Энэ зурвас үеийг ашиглан цөмийн зэвсгийнх нь туршилтыг зогсооно гэдэг их гүрнүүдийн мөрөөдөл. Магадгүй АНУ энэ үүргийг гүйцэлдүүлж чадах юм бол унаад буй нэр хүнд нь өсч ч болох юм. Сирийн асуудал дээр дипломат алдаа гаргасан АНУ-чуудад одоо гавьяа хэрэгтэй байгаа. Ирэх аравдугаар сарын 15-ны өдөр Женев хотод Ираны цөмийн зэвсгийн талаар их гүрнүүд 2007 оноос хойш анх удаа чуулах гэж байна. Герман, Франц, ОХУ, Их Британи тэргүүтэй гүрнүүд энэ удаагийн хэлэлцээрт оролцоно. Тэд ч бас л Ираны цөмийн зэвсгийг унтраахыг хүсч байгаа. Гэхдээ тийм амархан унтраачих эд биш.Их гүрнүүд анхааралгүй хандах юм бол Иран дотооддоо хурцдаж болох юм. Учир нь Рухани можахист хүн болохоор суннит, шийтүүд түүнийг хэрвээ их гүрнүүдтэй хэлхэлдээд эхэлбэл иргэний дайны хэмжээнд ч хүрч болох юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Иран зөрүүдэлж, НҮБ болон АНУ-чууд худалдааны хориг тавьсаар өнөөг хүрсэн. Бараг л энэ үйл явдал уламжлал болсон зүйл мэт байлаа. Хэдийгээр 1980-аад онд энэ асуудлаар барьцаалан элдэв гэрээ хэлэлцээрийг үйлдэж болдог байсан ч шинэ зуун гармагц үүгээрээ барьцаалж болдоггүй юм аа гэдгийг Иранчууд яс махандаа ойлгосон билээ. Гэхдээ Хойд Солонгосчуудыг бодвол ил задгайгаар туршиж, дэлхий нийтийг түгшээдэггүй ч Тагнуулын төв газрын мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд 50 удаагийн жижиг тэсэлгээг үйлдээд амжсан аж. Иран энэ мэдээлэлд бас л шүүмжлэлтэй ханддаг.
Ийнхүү нэг сар хүрэхгүй хугацаанд Женев хот хоёр дахь хэлэлцээг эхлүүлэх гэж байна. Энэ бол Ирантай холбоотой асуудал. Тэд зэвсэгээ авч үлдэх үү, эсвэл унтраах уу….