
Дераа ба Нассибаар дамжин Сирид орох замыг хаасан байгаа гэж Иорданы дипломат мэдэгдсэн байв. “Сирид болж буй хэрэг явдлаас харахад тэнд өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа эхэлсэн бололтой” гэж дипломат хэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын эсрэг жагсагчдаас олон хүн алагдсаны ихэнх нь Дераа хотын иргэд байжээ. Хотод цэрэг оруулснаас хойш наад зах нь 25 хүн алагдсан байна. Сөрөг хүчний төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол “амь үрэгдэгсдийн цогцос гудамжинд одоо байсаар байгаа” гэнэ. Тэднийг гудамжнаас зайлуулах бололцоогүй байгаа аж.Мэргэн буучид ойртсон бүгдийн эсрэг гал нээж байгаа ажээ. Даваа гаригийн орой гэхэд дөнгөж долоон хүний цогцсыг авч чадсан байна.