шаргын шуранхайг сонсоод …
Яг одоо манай нутагт намар болж байгаа
Яруу найраг шиг гэгээн өдрүүд үргэлжилсээр
Ганга нуурын минь мандал дээр зайгүй буусан
Гангар цагаан хун шувууд эрхэлж байгаа
Хэсэг шувууд сүрэг сүргээрээ нисэж буугаад
Хэдэн бор гэрүүдийн дээгүүр дүүлж байгаа
Тоонон дээгүүр минь эргэлдэх энэ олон шувууд
Толгод өртөөлөн алсын алсад одохоор зэхэж байгаа
Жаахан шарга эгшиглэхэд домгийн сайхныг хуучилж
Жаргал зовлон хоёрын дундуур буурал ах минь хүлээж байгаа
Гадаа нарлан гангар гунгар хийх хоёр хөгшин
Гартаа эрхиэ бариад маань уншиж байгаа
Уянгалаг энэ аялгууг сонсоод сэтгэл нь уярч
Урьдын явдлаа тов тодхон санаж байгаа
Хөөрхөн жаахан хүүхдүүд сургуулийнхаа зүг яарч
Хөдөө нутагт минь одоо намар болж байгаа