Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх АНУ-д хийж буй дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр “Цагаан ордон”-д Ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд энэ удаагийн уулзалт нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь нь болсон бол Манмохан Сингхийн хувьд Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар АНУ-д хийж буй сүүлчийн айлчлал гэдгээрээ онцлог аж. Манмохан Сингх Нэгдсэн улсын тэргүүн Барак Обаматай цагаачлалын бодлогын шинэчлэл, аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцож, хамтарсан худалдаа наймаа, энхийн зориулалттай цөмийн гэрээний талаар хэлэлцэх гэнэ.

Түүнчлэн Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчлах үеэрээ Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцогч Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай ирэх 29-ны өдөр уулзахаар төлөвлөж байгаа аж. Хөрш орны Засгийн газрын тэргүүнүүд Кашмирийн бүс нутаг дахь хилийн маргаан, зөрчлийн талаар хэлэлцэх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж