

Тэрбээр дөрөвний нэг шигшээд Канадын Эжени Бушардыг хожиж (6:3, 6:7 (4:7), 6:3), хагас шигшээд шалгарсан бөгөөд 209.1 км/цагийн хурдтай давуулалт хийж, шинэ рекорд тогтоогоод байна.
Винус таван жилийн өмнө 207.6 км/цагийн хурдтай давуулалтыг тогтоож байсан бөгөөд өөрийнхөө амжилтыг Токиогийн тэмцээнд эвдлээ.
Түүний хувьд тус тэмцээнийг тэргүүлэн тоглосон Беларусын Виктория Азаренкаг гуравдугаар тойрогт буулган авснаар Румын, Канадын теннисчдийг хожиж, хагас шигшээд шалгараад байна. Винус шигшээд шалгарах эрхийн төлөө Чехийн Петра Квитоватай тоглох юм. Тэмцээний долоод эрэмбэтэй тоглосон Чехийн Квитова ОХУ-ын Светлана Кузнецоваг 6:4, 6:1-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд шалгарсан. Харин нөгө хэсгээс Данийн Возняцки, Германы Кербер нарын теннисчид хагас шигшээд шалгарлаа.
АНУ-ын Винус Уильямс vs Чехийн Петра Квитова, Данийн Возняцки vs Германы Кербер нарын тоглолт өнөөдөр болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.