
Санхүүгийн залилангийн хэрэгт шийтгэгдсэн Италийн ерөнхий сайд асан, сенатор Сильвио Берлусконийн бүрэн эрхийн дархлалыг ирэх аравдугаар сарын 4-нд цуцалж магадгүй. Өөрийг нь тойрсон дуулианы улмаас түүний сэтгэл санаа нь хямарч 55 хоногийн турш унтаагүй мөн 11 кг-аар турсан гэдгээ Сильвио Берлускони өөрийн талынханд ярьсан талаар Campanianotizie.com мэдээлжээ.
“Миний амьдрал дахь хамгийн дургүй хүрмээр өдрүүд байлаа. Ийм ичгүүртэй хэргээр хаягдсан байх нь. Би 55 хоног нойргүй хонож, шоронд байх хугацаанд 11 кг-аар тураад байна” гэж Берлускони өнгөрсөн лхагва гаригт “Эрх чөлөөний ард түмэн” гэдэг өөрийн намынхантайгаа уулзахдаа хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР