Google дуу хоолойгоор хайдаг болно

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Google дуу хоолойгоор хайдаг болно

Тус компани
хэрэглэгчдийн дуу хоолойгоор хайх шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа
ажээ. Энэхүү шинэ хайлтын системийн нэршилийг Hummingbird гэдэг бөгөөд
хэрэглэгчид компьютерийн гар ашиглахгүйгээр дуу хоолойгоороо хүссэн мэдээллээ
хайх боломжийг олгож байгаа аж. Одоогоор дэлхийн түгээмэл хэрэглэгддэг 50 гаруй
хэлээр энэхүү хайлтын системийг цацаж эхлэх талаар ярилцаж байгаа билээ. Тус
компанийн удирдлагуудын хэлж буйгаар ойрын гурван жилдээ багтаан хэрэглэгчдэд
энэхүү шинэ хайлтын систем хүрэх юм байна. Мөн Google компанийн технологийн
шийдлийн багийн Google Translate хөтөлбөрийг дахин шинэ шатанд гаргаж, илүү
боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж. “Бид дуу хоолойгоор хайдаг энэхүү хайлтын
системийг нэвтрүүлэх гэж маш их цаг зав, хөрөнгө хүч гарган ажиллаж байгаа.
Технологийн хөгжүүлэлтийн явцад олон алдаа, дутагдал ажиглагдаж байгаа нь үнэн.
Гэхдээ бид ойрын гурван жилийн хугацаанд хэрэглэгчдийн хүртээл болгох зорилго
тавин ажиллаж байгаа. Одоогоор 75 гаруй хувьтай байгаа юм” гэж Google компанийн
хайлтын систем хариуцсан дэд ерөнхийлөгч Амит Сингхал ярьжээ. Google компанийн
удирдах зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, ирэх 15 жилийн
төлөвлөгөөгөө баталсан юм.


Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж