Монголбанкийг шалгах нь зөв

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Монголбанкийг шалгах нь зөв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжилт болон бусад асуудлаар Монголбанкийг шалгахаар болсон. Шалгалтыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар ахалж байгаа юм байна.

Өнгөрсөн аравдугаар сард Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк гурван их наяд төгрөг тараасан гэдгээр буруутгагдаад байгаа. Харин төв банкны зүгээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 170 хүний ажлын байрыг хадгалж үлдсэн гэдэг тайлбарыг өгч буй. Ямар ч байсан Монголбанк хариуцлагагүй ажилласнаас ам.долларын ханш өссөн гэсэн байр суурин дээрээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар хатуу зогсч байгаа гэнэ. Мөн эдийн засгийн хүрээнийхэн ч Монголбанкийг шалгах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж