“Тэнгис”-ийн ослын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

“Тэнгис”-ийн ослын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

“Тэнгис” кинотеатрын хажууд баригдаж байгаа барилгаас /2012.09.17/ төмөр унагаж, оюутан хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Тодруулбал, барилгын туслан гүйцэтгэгч “Модун спикал” компанийн захирал н.Батбилэг, тус компанийн аюулгүй ажиллагааны менежер н.Цогтгэрэл нарыг шүүлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд нотлох баримт хангалтгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулсан гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

Авлигатай тэмцэх газраас анх найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хоёр хүнийг энэ хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж