
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уржигдар буюу лхагваас пүрэв гаригт шилжих шөнө Төрийн ордны ард байрлах "Le
Triskell" хэмээх франц ресторанд хүмүүстэй муудалцаж, мэс хэрэглэн бусдыг хохироосон хэрэг үйлдсэн талаарх мэдээллийг өчигдөр бид хүргэсэн байгаа. Хүн хутгалсан хэргийн талаар Н.Номтойбаяр гишүүн өөрөө үгүйсгэж байгаа ч албаны эх сурвалжууд мэдээллийг баталж байгаа юм. Ямартай ч өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгагдаж байгаа эл хэргийн талаар ЦЕГ-аас бодит мэдээллийг өгөх гэж байна.
М.СОНОР