“Дөрвөн цагийн тал” өнөөдөр эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

“Дөрвөн цагийн тал” өнөөдөр эгшиглэнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн өнөөдөр 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм.

Энэхүү хүндэтгэлийн цэнгүүнд Ардын уран зохиолчид болон “Болор цом”-ын эзэн яруу найрагчид оролцох бөгөөд МУГЖ Т.Ариунаа, Ариунбаатар зэрэг дуучид оролцох аж. Нэрт яруу найрагчид хүндэтгэл үзүүлэх тус цэнгүүнийг Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров найруулж байгаа бөгөөд найрагчийн бичсэн алдарт “Тусгаар тогтнол”, “Чингис”, “Хар цас” зэрэг бүтээлүүдийг урнаар уншиж үзэгчдэд хүргэж, “Арвайн тал”, “Дөрвөн цагийн тал” дуунууд эгшиглэх юм байна.

Сонирхуулахад, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн юм.  

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж