Мега сүйрлийн шинэ үе эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Мега сүйрлийн шинэ үе эхэлжээ

Мексикийн 1973 оны газар хөдлөлт. ФОТО: AP

Гаити ба Японы газар хөдлөлт зарим эрдэмтдэд дэлхийд ийм маягийн байгалийн сүйрлүүд давтагдана гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэлээ.

LiveScience бичснээр тийм дүгнэлтийг АНУ-ын Геологийн албаны (USGS) лабораторийн сейсмологичид болох Чарльз Буфе, Дэвид Перкинс нар хийсэн байна. Сүүлийн 110 жилийн туршид тохиосон газар хөдлөлтийн баримтыг судлаад тэд хүчтэй чичирхийлэл нь цагийн хугацаанд чичирхийллийн кластер буюу бөөгнөрлийг үүсгэдэг болохыг тогтоосон байна. Нэг тийм кластер нь 1952-1965 онуудад явагджээ. Түүний оргил нь 1960 оны Чилийн газар хөдлөлт байв. Түүний хүчин чадал нь 9,5 балл байжээ.

Буфе, Перкинс хоёр одоо бас нэг тийм цуврал 2001 оны 8,4 магнитудтай Перугийн газар хөдлөлтөөс эхлээд явагдаж байгаа гэв. Ойрын 10 – 12 жил хүчтэй газар хөдлөлт  гарахгүй бол ээлжит кластерыг дууссан гэж үзэж болох талтай хэмээн Буфе хэлэв. Тэгвэл тэдэнтэй санал нийлэхгүй хүмүүс ч бас байна. Америкийн сейсмологич  Эндрю Майкл болохоор Гаити ба Японы газар хөдлөлтийг  гэнэтийн тохиолдол гэжээ. Тэрээр дээр дурдсан кластерийн тодорхойлолт нь хүчтэй газар хөдлөлтөөс гадна давталтуудыг нь тооцон үзвэл үл бүтэх онол гэж хэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж