Тэдний хамтран тоглосон “Кристина” киноны “Би чамд итгэхээ больсон тэр өдөр миний амьдралын сүүлчийн мөч болно” гэсэн үг Ромигийн амьдралын толж болсоор тэр тэнгэрт хальжээ.

Роми Шнайдер, Ален Делон хоёр «Кристина» киноны зураг авалтын үеэр 1958 онд танилцжээ. Тухайн үед Роми нь жүжигчин-язгууртнуудын алдартай омгийг залгамжлагч байсан учраас тоглох кинондоо өөрийн хамтрагч болох хүнийг шилэх эрхтэй байв. Түүний сонголт нь Делон болжээ. “Бид анх уулзсан тэр үед Роми 20 настай, гэхдээ од байсан. Харин би Энэтхэг, Хятадын хойгийн галыг туулж, залуу чоно болсон нэгэн л байжээ” гэж Ален хожим хуучилжээ. Таван жил гаруй тэд Европын синематографын хамгийн үзэсгэлэнтэй хос гэгдэж байв.

“Усан сан” киноны зураг авалт дээр, 1968 оны наймдугаар сар. Ален Делоноос салснаас хойш сэтгэл санааны асар их дарамтын улмаас уналтад ороод байсан Роми карьер, амьдралаа дөнгөж сэргээж эхлээд байсан цаг. “Усан сан” киноны зураг авалтын өмнө Делон утас цохисон нь дахиад л түүний амьдралыг эргүүллээ. Дуулиан, бүтэмж муутай төслүүдэд живээд байсан Делон уг киноны зураг авалтад оролцохыг Роми Шнайдераас үхэн хатан гуйжээ. Тэдний дурлалын түүх шинэ киног амжилттай болгох магадлалтай байлаа. Тэр нь киноны түүхэн дэх хамгийн шилдэг пи-аруудын нэг байсан ба “Усан сан” нь Европын кино шүтээн болж, багагүй мөнгө цуглуулжээ. Хуучин нууц амрагуудын задгай зураглал ихтэй киноны эргэн тойронд мандсан шуугиан нөхөрт гарсан байсан Роми Шнайдерийн хувийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг хэн ч анзаараагүй юм.

1962 оны тавдугаар сар. Роми Шнайдер, Ален Делон хоёр Каннын 15 дугаар кино наадам дээр. Тэдний харилцаанд цав суусан, Алены үнэнч бишийн талаар сонин хэвлэл тасралтгүй шуугиж байлаа. Роми харьцаагаа хэвээр хадгалж үлдэхийг хичээсэн орлдлого хийж байсан ч тэр тачаангуй, хүлцэнгүй харилцаагаа Делон өөрөө таслав. Өөрийн сүйт бүсгүйн хэт хүлцэнгүй байдлыг тэр тэвчин давсангүй.

1961 оны наймдугаар сар. Италийн Torvaianica хөгжмийн наадамд шагнал авсан Делонд Роми баяр хүргэн үнсч байгаа нь. Түр хугацааны бодож санах зүйлгүй амьдрал Ромийн сэтгэлийг дүүргэсэнгүй. Шар хэвлэлүүд сүйт хархүүгийнхээ завхай зайдан явдлыг, гар хүрээд авдаг балмад занг нь өршөөдөг бүсгүйн гэнэн занг тохууран дооглож байлаа. Дэлхий даяар л Ромийг биширч, түүний сонголтын уран бүтээл, зан авирт нь олон нийт тааламжгүйгээр хандаж байлаа.

1959 оны тавдугаар сарын 25. Роми Шнайдер хамгийн аз жаргалтай эмэгтэй. Эцсийн эцэст тэрээр Ален Делонтой сүй тавьжээ.

1968 он. “Усан сан” киноны бас нэгэн кадр. Ромийн гэрлэлт сүйрч, хэвлэлүүд тэдний хайрын шинэ эргэлтийн талаар шуугиж эхлэв. Делоныг увайгүй зантай, хөнгөмсөг, ядуу амьдралаас “тэнгэрийн умдаг атгасан” балмад этгээд, харин Роми нь сайн айлын сэхээтэн бүсгүй гээд л сонин хэвлэл шуугин сануулж байлаа. Үнэн хэрэгтээ Делон зөвхөн өөрийн ажил үйлсээ өөд татах гэжээ. Зураг авалт дуусмагц тэрээр Ромийн амьдралаас дахин алга болов.

1968 оны наймдугаар сарын 1. “Усан сан” киноны зураг авалтын эхлэл. Тэр үед Роми Шнайдер бүх талаараа өөгүй сайхан байв. Делоны хамт авахуулсан дурлалын түүхийн задгай зураг авалтыг хэвлэлээр тэдний хайр дахин сэргэлээ гэсэн санаа цухалзуулан мэдээлэх болжээ. Харин тэдний хамтарсан ажил зөвхөн ажил л байлаа.