Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Хар алтанд умбагсад

-Нүүрс устөрөгч хамгийн баян Араб гүрний цэцэглэлтийг хэрхэн хангав-

Дэлхийн түүхий эдийн эдийн засагтай орнуудын талаар өмнө нь бид Австралийг гэрэл зургаар үзүүлсэн. Энэ удаад өнгөрсөн зууны гучаад онд нээгдсэн нефтийнхээ буянаар Саудын Араб дундад зууны орноос хэрхэн орчин үеийн улс болсон гэрэл зургийн түүхийг танилцуулна. Одоо Саудын вант улс дэлхийн нефтийн зах зээлийн томоохон  тоглогч бөгөөд өөрийн иргэдийн амьжиргааны өндөр төвшинг хангасан орон юм.

Тус орны өмнөд нутгийн Руб-аль-Халийн цөл дэх Шейбахын орд. 
Фото: Ali Jarekji / Reuters

Саудын Араб нь дэлхийн нүүрс устөрөгчийн гол гүрэн бөгөөд газрын хэвлийд нь уламжлалт аргаар олборлодог бүх нефтийн дөрөвний нэг орчим нь байна. Персийн булангийн бусад орнууд шиг тус вант улс нефтийн олборлолтоос бүрэн хамаардаг ч эдийн засгийн бусад салбаруудыг хөгжүүлэхээр эрмэлздэг.

Фото: Marwan Naamani / AFP

Саудын Арабын нефтийн нөөц нь бүсийн бусад орнуудаас  харьцангуй хойно нээгдсэн юм. Нефтийг барааны хэмжээнд зөвхөн 1938 онд нээжээ. Нээлт нь нефть олборлолтын салбарын томоохон хөхиүлэн дэмжигч Саудын анхны ван Ибн Саудын (1932-1952 онуудад хаанчилжээ) нэртэй холбоотой. Дэлхийн II дайны дараа тус улс нефть олборлолтоор Иран зэргийн хөршүүдээ ардаа орхисон байна. Өнгөрсөн зууны дал, наяад онуудад вант улс нефть олборлолтоо дэлхийд тэргүүлж эхэллээ.

Аль-Хаут дахь нефтийн ордын өрөмдлөгийн цамхаг.
Фото: John Moore / AP

Саудын Арабын нефтийн нөөц ба түүний өдөр тутмын олборлолтын тоо баримт байдаггүй. Улсын статистик нь зохих зураглалыг харуулдаггүй ба зөвхөн баримжаалсан тоог гаргадаг. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор өнгөрсөн жил Саудын Араб хоногт 9,8 сая баррель нефть олборлож байжээ. Хийн хэмжээтэйгээ тэр үзүүлэлт нь 11,5 сая баррель гэж хэлэгдэж буй.

Эр-Риядын район дахь дулааны цахилгаан станц.
Фото: Fahad Shadeed / Reuters

Албан ёсны гэх үнэлгээгээр Саудын нефтийн нөөц нь 267 тэрбум баррель болж байгаа. WikiLeaks сайт, тус орны Aramco гэх улсын компанийн дэд ерөнхийлөгч  Садад аль-Хуссейнийн үгнээс ишлэн вант улс өөрийн нефтийн нөөцөө ойролцоогоор гаравны нэгээр нэмэн хэлдэг гэж мэдээлсэн юм.

Эр-Рияд дахь Ибн Сауд вантны “технологийн хотхоны” нарны зайнууд.
Фото: Fahad Shadeed / Reuters

Саудын Арабад 100 орчим томоохон ордууд ашиглагдаж байгаа ч тэдний 90 хувийн олборлолтыг хамгийн том найман компани хийдэг. Олборлолтын тал хувийг нь 1948 оноос хойш ашиглагдаж байгаа Гаварын дэлхийн томоохонд орох ордоос хангадаг. Тэр орд нээгдснээс хойш тэндээс 65 тэрбум баррель нефть олборлоод байна.

Жубайл хотын нефть боловсруулах үйлдвэрийн ойролцоох нефтийн агуулах.
Фото: Hasan Jamali / AP

Тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нефть 45 хувьтай. Нефть, хийн цогцолборууд нь улсын мэдлийнх болохоор ДНБ-ний 40 хувь нь хувийн хэвшилд ноогддог.

Фото: Faisal Al Nasser / Reuters

Вант улсын төсвийн орлого нь бараг тэр чигтээ нефтийн татвар, цуглуулалтаас хамаарна. Улс нь жилд орж байгаа хэдэн суун тэрбумаа нийгмийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдэд хувиарлан хэрэгжүүлдэг.

Арабын цөл дэх газар тариалангийн хиймэл талбарууд.
Фото: Marwan Naamani / AFP

Эдийн засгийн хэмжээ нь ихэсэхийн зэрэгцээ нефть, хийн дотоодын хэрэглээ нь байнга өсч байна. Хэрэв дал, наяад онуудад олборлолтынхоо таван хувийг дотооддоо хэрэглэдэг байсан бол одоо тэр нь 20 хувиас давжээ.


Фото: Hasan Jamali / AP

Дотоодын хэрэглээний өсөлт нь гадаадын  хэрэглэгч нарт дэлхийн эрчим хүчний  зах зээлийн ирээдүйд эргэлзэх санааг төрүүлэх боллоо. Тэд Эр-Рияд олборлолтоо нэмэгдүүлж чадна гэдэгт нь итгэхгүй байна.

Фото: Ali Jarekji / Reuters

Саудын Араббайгалийн хийхээр баян ч Иран, Катар хоёрт хүрдэггүй. Хийн олборлолт нь даруухан жилдээ 100 тэрбум шоо метр болдог. Тус орны төлөвлөлтөөр хийн олборлолтыг 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх гэнэ.

Сансраас авсан гэрэл зурагт Улаан тэнгисийн дээгүүрх элсэн шуурга буужээ.
Фото: NASA / Reuters

Тус орны цахилгаан үйлдвэрлэлтийн ихэнхийг нефть, хий шатааж байж үйлдвэрлэдэг. Цахилгааны нийт хэмжээ нь 55 гигаватт Гэхдээ тэр нь эдийн засгийн хэрэглээг хангахад хангалтгүй байгаа. 2020 онд 120 гигаватт болгохоор төлөвлөжээ.

Фото: Reuters

Барагдашгүй их нефтийн нөөцтэй ч тус улс эрчим хүчний эх сурвалжаа задлан шинэчлэхийг хүч байна. Тухайлбал, хоногийн цагийн 99  хувь нь нартай байдаг Арабын хойгийн нөхцлийн дагуу тэд нарны эрчим хүчийг голчлон анхааралдаа авчээ.

Фото: Reuters

2032 он гэхэд Саудын Араб нарны сэргээгдэх эрчим хүчийг 41 гигаватт болгохоор төлөвлөжээ. Одоохондоо тус орны сэргээгдэх эрчим хүч нь 2 гигаватт бөгөөд түүний 900 мегаватт нь дулааны энергийг өөрчилснаас нөгөө 1100 мегаватт нь нарны эрчим хүчнийх юм.

Шайбахын ордын шөнийн зураг.
Фото: Ali Jarekji / Reuters

Саудын Арабын нефть худалддаг, бусдыг нь гаднаас авдаг гэсэн  нефтийн эдийн засгаас зайлах эрмэлзлэл нь тус уласад уламжлалын бус салбаруудад янз бүрийн хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд хүргэж байна.

Фото: Hassan Ammar / AFP

Тухайлбал, хөдөө аж ахуйн ус сувгийн систем байгуулахад асар их хүчин чармайлт гаргаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тус оронд жилдээ 1-3 хувиар өсч байгаа. Гэхдээ салбарын ихэнх хэсэг нь татаастай. Хиймэл тариалангийн талбай гэхэд л услалтын өндөр үнэтэй техник шаарддаг. Химийн үйлдвэрлэлгүй учир бордоонд бас бага мөнгө хөрөнгө хэрэгтэй.

Фото: Ali Jarekji / Reuters

Саудын Мекка ба Медина хотууд нь  “байгалийн заяат” баялагийн нэг эх сурвалж. Нефть нээгдэх хүртэл тийшээ хийсэн даяанчлал нь вангийн ордны орлогын тал хувийг бүтээдэг байлаа.

Фото: Adrees Latif / Reuters

Даяанчлал нь нефтиэр төдийлөн баян биш баруун хэсгийн эдийн засагт чухал үүрэгтэй. Тэр нь хувийн бизнест ихээхэн орлого оруулна. Энэ орлого нь улсын татаасын хамт  тэндхийн хүмүүсийн амжиргаа нь болдог.

Хаж.
Фото: Amr Abdallah Dalsh / Reuters

Хаж хийхээр ирсэн гадаадын  даяанчдын тоо 2011 онд 1,8 сая болсон нь хорин жилийн өмнөхөөс хоёр илүү дахин их байв.

Кааба.
Фото: Ammar Awad / Reuters

Даяанчдын оруулж байгаа орлого нь жилдээ 30 тэрбум доллар болно. Хажийн нэг даяанчийн тахилын хонь гэхэд л 130 доллар хүрнэ.

Фото: Ali Jarekji / Reuters

Хаж мөргөлд асар олон тооны хүн ирдэг ч гэсэн Саудын Араб жуулчдад хаалттай орон. Мусульман биш хүнийг Мекка, Мединад оруулахгүй. Мусульман гадаадын иргэд тус орноор чөлөөтэй аялаж болдоггүй. Хөрөнгө мөнгө сайтай мусульман хүнд зориулсан “консерватив жуулчлал” гэсэн хөтөлбөрийг 2000-аад оны сүүлчээс Саудын Араб хэрэгжүүлж эхэлжээ.

Фото: Fahad Shadeed / Reuters

Урсгал зардал, дотоодын хөрөнгө оруулалтад ордоггүй бусад нефтийн мөнгө нь улсын сангууд бавангийн гэр бүлийнхэнд төвлөрдөг. Одоо тийм мөнгөний хэмжээ эь 300 тэрбум доллараас давжээ.


Эр-Рияд хотын ван Абдуллагийн санхүүгийн хороолол.
Фото: Faisal Al Nasser / Reuters

Нефтийн мөнгийг 1960-аад оноос дэд бүтцэд идэвхтэй зарцуулж эхэлжээ. Сүүлийн үед Саудын Араб төмөр замын сүлжээний хөгжилд гол зүтгэлээ чиглүүлээд байна. Одоо Эр-Риядаас Персийн булангийн эрэг хүртэл хурдан төмөр зам тавигдсан байгаа Нийслэл, Мединаг Меккатай холбох төлөвлөгөө хэрэгжиж байна.

Эр-Риядын метроны нэгэн станцын гурван хэмжилт макет.
Фото: competitionline.com

Дэд бүтцийн хамгийн амбицтай төсөл нь Эр-Риядын метро. Ирэх жилээс түүнийг барьж эхэлнэ. Нийт 72 тэрбум долларын өртөгтэй төслийн нэг станцын чимэглэлийг цэвэр алтаар хийнэ.

Фото: Faisal Al Nasser / Reuters

Хэрэгжиж байгаа мөн төлөвлөсөн үл хөдлөх хөрөнгийн төслүүд нь 875 тэрбум долларын өртөгтэй байгаа нь Ойрхи Дорнодын үзүүлэлтийн гуравны нэг болж байна. Үл хөдлөх хөрөнгийн шинэ хууль нь орон сууцны барилгын хэмжээг эрс нэмэгдүүлнэ гэж шинжээчимд дүгнэжээ.

Фото: Fahad Shadeed / Reuters

Импорт жилээс жилд нэмэгдэж байгаа ч вант улсын худалдааны зөрөө нь нэмэх үзүүлэлттэй. Импорт нь эзкспортоосоо давсан ч хуримтлагдсан хөрөнгө нь хэдэн арван жилдээ хангалттай.

Фото: Hassan Ammar / AP

Саудын Араб нь амжиргааны төвшингөөр  хөгжилтэй орнуудтай ойр, социалист маягийн петрократи юм. Нефть нь эрх баригчдын мэдэлд, түүний орлогоор бүхнийг шийддэг  нийгмийн зохион байгуулалтыг петрократи гэнэ. Нефть дэлхийн эдийн засагт чухал хэвээр байгаа нөхцөлд  энэ улсын ажил хэрэг өөрчлөгдөхгүй биз. Нүүрс ус төрөгчийн нөөц Арабын хойгт шавхагдах яагаа ч үгүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж