Гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг болно

Энэ сарын 28-29-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг” зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг хэмээн тодорхойлсон байдаг.

Дээрх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Англи улсас төлөөлөлгчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.        “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг”-ийн үеэр Монгол Улсын “Зүүн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Монгол туургатны үндэсний хувцасны загварын шоу, Бизнес эрхлэгчдийн чөлөөт уулзалт, Аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ярилцлага, Хил орчмын бүс нутгийн худалдааг хөгжүүлэх нь бизнес форум, Хөтөч тайлбрлагч, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний сургалт зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.  
 

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж