
Сайд Л. Болд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатарт болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд идэвхтэй оролцож, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулсан Удирдах Зөвлөлийн гишүүн орнуудад талархал илэрхийлээд АОХН-ийн шинэ дарга Эл Сальвадор улсыг дэмжиж ажиллахыг уриалав.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж иргэний нийгмийг дэмжих асуудлаар Нью-Йорк хотноо болсон өндөр түвшний арга хэмжээнд оролцож, шинэ санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болон Монгол Улс олон улсын «Lifeline» санд нэгдсэн нь цаашид ч Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцохын нотолгоо болж байна гэж
сайд Л.Болд тэмдэглэлээ.
А.АМАР