“Danone” групп авлигын хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

“Danone” групп авлигын хэрэгт холбогдов

Францын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Danone” группийг Хятадын мөрдөн шалгах албаныхан авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. Хятадын “21st Century Business Herald” сонинд мэдээлснээр “Danone” группийн “Karicare” нэрийн хүүхдийн нэмэлт тэжээл үйлдвэрлэгч Хятад дахь “Nutricia” компани  борлуулалтаа сайжруулахын тулд эмч нарт хахууль өгч, сурталчилгаа хийлгэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн зүгээс Хятадын Бээжин хотын 14 эмнэлгийн 100 гаруй эмч нарт бэлгийн карт, аяллын эрхийн бичиг өгөх зэргээр авлига өгсөн байж магадгүй аж.

Үүнээс өмнө энэ есдүгээр сарын эхээр “Danone” группийн эзэмшдэг “Dumex” брэндийн хүүхдийн тэжээл үйлдвэрлэгчдийг дээрхтэй ижил шалтгаанаар шалгаж байсан аж. Мөн өнгөрсөн наймдугаар сард тус группийн нийлүүлэгч “Fonterra” компанийн хүүхдийн сүүн тэжээлээс нян илэрсэн гэх шуугиан дэгдэж, Хятадад импортыг хориглож байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж