
Тус наадмыг Монголын Оюутны спортын холбоо, Монголын оюутны холбоо, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулсан юм.
Наадамд нийт 13 төрлөөр оюун ухаан, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр оноогоор ЭМШУИС-н салбар Дорноговь аймгийн Анагаах Ухааны сургууль тэргүүн байр, Дорнод Дээд сургууль дэд байр, ШУТИС-н салбар Сүхбаатар аймаг дахь ТИС гуравдугаар байрыг тус тус эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ. Удаах байруудад Дорнод аймгийн ШСТТС IV байр, ШУТИС-н салбар Бор-Өндөрийн Уул Уурхайн сургууль V байр, Хэнтий аймгийн МСҮТ VI байр, Дорнод аймгийн МСҮТ VII байр, Сүхбаатар аймгийн МСҮТ VIII байранд тус тус шалгарчээ.