Тодруулбал, энэхүү түүхий эдийн хэрэглээ 300 сая тонн байх гэнэ. Ийм таамаглалыг Хятадын эрчим хүчний удирдлагын газраас гаргажээ. 2012 оны байдлаар тус улсын газрын тосны импорт 270 сая тоннд хүрсэн бөгөөд түүхий эдийн гол нийлүүлэгч нь Арабын орнууд юм. Үүний зэрэгцээ байгалийн хийн импортын хараат байдал 28 хувьд хүрчээ.
Гэсэн ч Хятадын эрчим хүчний салбарт нүүрс гол байр суурийг эзэлж, салбарын нийт хэрэглээний 67 хувийг хангаж байна. 1993 оноос хойш тус улсад газрын тосны үнэ 306 хувиар өссөн аж. Сүүлийн жилүүдэд Хятад эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэвтрүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар салхин цахилгаан станцын нийт хүчин чадал 63 сая кВт хүрчээ. Энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч орон болсон байна. 2013 онд тус улсын Засгийн газраас газрын тос, байгалийн хийн эрэл хайгуулын ажилд нийт 80 тэрбум юань буюу 13,07 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Э.Од