
Өмнө нь тус аймгийн Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр боомоор өвчилсөн байсныг аравхан хоногийн өмнө илрүүлээд байсан билээ. Энэхүү үүссэн нөхцөл байдлаас болж тус сумын Засаг дарга захирамж гарган 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна. Улмаар голомтын бүсэд нутаглах зургаан өрх айлын 19 хүн, 3000 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болжээ.
Эх сурвалж: www.ugluu.mn