
Пакистаны Белужистан мужийн Аваран хотоос зүүн хойд хэсэгт 66 км зайтай газарт 20 км-ийн гүнд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдэгсдийн тоо өнгөрсөн хоёр хоног 328 болж нэмэгджээ. ВВС-д мэдээлснээр хохирогчдын 285 нь газар хөдлөлтийн голомтод орших Аваран хот болон түүний захын тогсодын, 43 нь хөрш Кеч хотын оршин суугчид аж. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлт болох үеэр 440 гаруй хүн гэмтэж бэртсэн ба Аваран мужийн орон сууц, барилгын 90 орчим эвдэрч сүйдснээс 300 мянга орчим хүн орох оронгүй болж хохирсон байна.
Үүний зэрэгцээ хүчтэй газар хөдлөлтийн дараа Белужистан мужид орших Гвадар боомтын эргийн ойролцоо 20 метрийн өндөртэй, 100 метрийн урттай шинэ арал гарч иржээ. Гэхдээ газар хөдлөлтийн дараа гэнэт гарч ирсэн арал нь хэсэг хугацааны дараа далай руу живч алга болдог аж.
Б.АНХТУЯА