
хамгийн хөгшин сонин гэгдэх Llyod’s List сонин ирэх онд цахим хувилбарт
бүрэн шилжихээр болжээ. Тус компани 279 жилийн түүхэн дэх хамгийн
сүүлийн хэвлэмэл сонинг арванхоёрдугаар сарын 20-нд гаргахаар болсон
байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд сонингийн эргэлт нь огцом буурч, 2010
онд үйл ажиллагаагаа зогсоосноо зарлаж байсан ч энэ хугацаанд цөөн
тоогоор хэвлэж, уншигчдад хүргэсээр байсан юм. Зөвхөн кофе шопуудаар
худалдаалагддаг байсан энэхүү сонинг, дэлхий даяар хэрэглэгчидтэй
болгохын тулд цахим болгохоор төлөвлөсөн нь энэ аж. “Энэ бол амьдралаас
урган гарсан шаардлага. Технологийн энэ их хөгжил, орчин үеийн
хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг биелүүлэх үүднээс цахим хэлбэрт шилжиж
байгаа” гэж тус сонинг эрхлэн гаргагч Ричард Мид ярьжээ. Тус сонин нь
1734 онд Эдвард Лойд гэх эрхэм, кофе ууж суухдаа дэлхий болоод эх
орныхоо мэдээллийг харж байхын тулд энэхүү сонинг хэвлэн гаргаж байсан
юм.
Б.СҮХ