Дорнод Тусгаар тогтнолын талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Дорнод Тусгаар тогтнолын талбайтай болно

Дорнод аймгийн төвд удахгүй Тусгаар тогтнолын талбай бий болох нь. Энэ тухай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр саяхан хэлэлцэж тогтоол гаргав. Ингэхдээ өнгөрсөн онд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийнхны хүч хөрөнгөөр баригдсан 1,5 га талбай бүхий усан оргилуурын ойр орчмыг тохижуулж янзлах гэнэ. Дээрх тогтоолоор Тусгаар тогтнолын талбайг олон нийтийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгож түүнд зарцуулах хөрөнгийг жил жилийн аймаг, сумын төсөвт тусгахаар болжээ. Ирэх долдугаар сарын 29-нд тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан ажлын томоохон хэсэг нь энэ талбай болж, гол нь цамхагт цаг байрлах юм байна.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж