
Залуу, халуун жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэгийн тоглосон шинэ кино маргааш нээлтээ хийх гэж байна. Инээдмийн, эротик жанрын “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” кинонд тэрбээр тунчиг сонирхолтой дүр бүтээсэн гэнэ. Энэ кино маргааш “Тэнгис”-т нээлтээ хийх бөгөөд Монгол кино урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Бадамрагчаа кино зохиолыг бичиж, өөрөө найруулагчаар нь ажиллажээ. Тус кинонд “Хас чандмань” уран бүтээлийн нэгдэл хамтран ажилласан байна.
Э.ТЭКҮ