Яармагийн гүүрийг есдүгээр сарын 28-нд хаана

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Яармагийн гүүрийг есдүгээр сарын 28-нд хаана

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.

Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчино уу.

Үүнээс гадна Саппорогийн уулзвараас Гэмтлийн эмнэлгээд өгсөх зорчих хэсгийг 9 сарын 27-ны 00.00-06.00 цаг хүртэл, Циркийн арын уулзварыг 9 сарын 28-ны 10.00 цагаас 9 сарын 29-ний 22.00 цаг хүртэл тус тус хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Дашрамд дээрх бүтээн байгуулалтын ажлууд гэрээт хугацаанаасаа хоцроогүй хуваарийн дагуу явж байгаа бөгөөд зам хаах хугацаанд иргэд зорчигчид хүлээцтэй хандаж, заавал зам хаасан чиглэлд бус нээлттэй замуудыг сонгон зорчих боломжтойг дурдъя.
   

Эх сурвалж: www.gudamjtusul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж