Өмнөд Солонгос “Boeing” онгоцноос татгалзав

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос “Boeing” онгоцноос татгалзав

Фото: Jeff Roberson

“Boeing
Co.” компаниас нэлээд ашигтай санал авсан ч Өмнөд Солонгосын эрх
баригчид өөрийн армид зориулагдсан 60 сөнөөгч онгоц авах тендерийг дахин
явуулахаар болж байна. Өмнөдийн түүхэнд хамгийн том онгоцны наймаанд
эрх баригчид 7,7 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байна. Гэтэл АНУ-ын
санал болгосон «F-15 Silent Eagle» сөнөөгч онгоцнууд нь Өмнөд Солонгосын
талын шаардлагыг хангаж чадахгүй байгаа аж. Гол дутагдал нь өнгөлөн
далдлалтын орчин үеийн технологигүй бөгөөд дайнч Хойд Солонгосын цөмийн
аюулын эсрэг зогсч чадахгүйд байгаа гэж Сөүл үзэв.

Эхлээд
тендерт Логхид Мартины  «F-35 Joint Strike Fighter» ба  EADS-ийн 
«Eurofighter Typhoon»  онгоцнууд оролцсон ч тэдний үнэ их байлаа. Ойрын
үед тендерт оролцох өрөгдлийн хүлээн авна гэж Сөүл мэдээлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж