Албан ёсны айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Албан ёсны айлчлал хийлээ

Дорнод аймгийн Засаг даргаар ахлуулсан албан ёсны айлчлал энэ сарын 14-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөлөнбуйр, Хянган аймгуудад амжилттай болж өнгөрлөө.

Айлчлалын бүрэлдэхүүнд Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх харъяа агентлагуудын зарим удирдлага, бизнесийн салбар болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцолоо. Аймгийн Засаг дарын хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй долоон жилийн хугацаанд дээрх аймгуудад тус бүр нэг удаа албан ёсны айлчлалыг 2005, 2007 онуудад хийснээс хойшхи хоёр дахь удаагийн албан ёсны айлчлал юм. 

Албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнийг хамгийн түрүүн МУ-ын Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын Шинэ барга баруун хошууны намын дарга Бай Айзүнь тэргүүтэй удирдлагууд Алтан эмээлд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, морин хуурийн эгшигээр угтан авсан юм. Улмаар хоёр талын төлөлөл оролцуулсан нөхөрсөг уулзалтын үеэр аялал жуулчлалын хялбаршуулсан богино хугацааны визтэй болох, ардын уламжлалт эмэнэлгийн хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, боомтын үйл ажилллагааг чирэгдэлгүй хөнгөн шуурхай ажиллуулах, монгол судлалын салбарт хамртан ажиллах зэрэг асуудлуудаар харилцан байр сууриа илэрхийлэв.

Мөн айлчлалын үеэр гурван улсын хилийн багана ТЭГ /0/ цэгийг ашиглан МУ, ОХУ, БНХАУ-ын хамтарсан чөлөөт бүсийг байгуулан гаалийн татваргүй бараагаар ард иргэдээ хангах боломжийг судлан ажил хэрэг болгох, хамтарсан хөрөнгө оруулалттай түүхий эдийн хагас болон бүтэн боловсруулах үйлдвэрлэл байгуулах нь хоёр улсын эдийн засагт үр шимээ өгөх тул эдгээр асуудлуудаар хоёр улсын  засгийн газруудад саналаа уламжлахаар тохиролцов.

Бидний дараагийн очсон газар БХНАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг байлаа. Тус аймаг нь баруун хойд талаараа Рашаант Сүмбэрийн боомтоор Монгол улсын Дорнод аймагтай хилэлдэг.

Аймгийн Засаг дарга тэргүүтэй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнийг БНХАУ-ын Хянган аймгийн орлогч дарга Жан Ли тэргүүтэй албан хүмүүс хүлээн авч уулзав. Энэ үеэр Хянган аймаг Дорнод аймаг хоорондын өмнөх хамтын ажиллагааны үр дүн цаашид хамтран ажиллах чиглэлээр санал сололцов. Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан асуудлуудад:

*Нөхөрсөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх
*Монгол Хятадын хилийн Сүмбэр-Рашаантын боомтыг нээн ажиллуулах
*Чойбалсан-Рашаантын төмөр зам байгуулах
*Аялал жуулчлалыг хөгжүүлэх
*Олон улсын агаарын шугамын тухай
*Уул уулрхайн салбарт хамтран ажиллах
*Худалдаа, үйлдвэрлэл хөгжүүлэх
*Соёл урлаг, эрүүл мэнд, болосвролын салбарт хамтран ажиллах
*Онцгой байдлын салбарт хамтран ажиллах
*Хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг цогц асуудлууд бүхий гэрээнд аймгийн Засаг дарга Ц.Жанлав, БНХАУ-ын Хянган аймгийн Орлогч дарга Жан Ли нар 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хянган аймагт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёсололын ажиллагаанд хоёр талын албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн Хянган аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуультай танилцав. 1951 онд байгуулагдсан тус сургууль хэд хэд дээд сургуулийг нэгдгэн дээд сургууль болгон үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 6000 гаруй  оюутан сурагчид, 500-гаад багштай бөгөөд 232 мянга гаруй номын фонд бүхий номын сантай үндсэн 4 салбар сургуультай. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хууль хяналт, техник технологийн салбарт оюутан бэлтгэж 1-3 жилийн хугацаатай сургаж төгсгөдөг юм байна. Төгсөгчдийг 100 хувь жлын байраар хангадагаараа онцлог давуу талтай.

Аймгийн Засаг даргын энэ удаагийн албан ёсны айлчлалын эцсийн үр дүн нь аймаг орон нутгийнхаа иргэдийн амжиргааг дээшлүүлэх, хамтран ажиллаж, ажлын байр нэмэгдүүлэх, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байлаа. Аймаг байгуулагдсаны 80 жилийн босгон дээр хийсэн гадаад харилцааны албан ёсны айлчлалын үеэр хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурсан талууд дэмжлэг үзүүлэх саналдаа их ойн баярыг тохиолдуулан:

Хянган аймаг: Гудамжний гэрэлтүүлэг 96 ширхэг, замын хөдөлгөөний гэрлэн дохио, аймгийн Цагдаагийн газрын албан хэрэглээнд зориулж 5 ширхэг мотоцикл, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийг хөдөө орон нутгаар явах ажилд дэмжлэг үзүүлж автобус бэлэглэхээ илэрхийлсэн бол очсон газар бүр аймгийн төв байгуулагдах хүүхдийн паркийн бүтээн байгуулалтад тодорхой дэмжлэг үзүүлэх тухайгаа илэрхийлж байлаа.

Ийнхүү аймгийн Засаг даргын энэ удагийн албан ёсны ажлын айлчлал амжилттай болж өндөрлөсөн юм.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж