Фото: Ricardo Moraes / Reuters
“Хүчирхийллийн соёлыг өөрчлөхийн тулд бид хүүхэд ахуй цагаас эхлэх хэрэгтэй. Манай хүүхдүүд зэвсэг бол тоглоом биш гэдгийг ойлгох ёстой. Тэдэнд үүнийг байнга давтан хэлж байх ёстой” хэмээн Холбооны тойргийн засаг захиргааны газрын дарга Алириу Нету хэлэв. Холбооны тойргийн дэлгүүрүүд тоглоомон буу, зэвсгийн бараагаа лангуунаасаа татах ёстой бөгөөд үүнийхээ төлөө улсаас татаас авах аж.
Зэвсэгт халдлага ихээхэн гардаг холбооны тойргийн Сейландиа хотоос энэ арга хэмжээ эхэлж байна. Нутгийн хүүхдүүдэд “муу тоглоомоо тушаагаад” оронд нь ном авах санал тавьжээ.
Бараг 200 сая хүнтэй Бразильд өнгөрсөн онд 42 мянган аллага хийгдсэн байна. Түүний 73 хувь нь галт зэвсэгт ноогдож буй. 2005 онд тус орны Засгийн газар галт зэвсгийг хориглох талаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулахад бразиличуудын 64 хувь нь эсрэг санал өгч байлаа.