
Nintendo компани таван жилийн өмнө Wii консолын анхны хувилбарыг гаргаж, том тэсрэлт хийж байсан. Гэхдээ PlayStation, XBox 360 консолууд болон шинэ төрлийн мобайл тоглоомын платформууд гарч эхэлснээр Wii консолын борлуулалт багасч эхэлжээ. Nintendo компани 2009-өөс 2010 оны санхүүгийн жилд нийт 20,1 сая ширхэг тоглоомын консол борлуулсан бөгөөд борлуулалтаараа Sony-ийн PS3 консолын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Wii нь хөдөлгөөнөөр удирдаж тоглодог консолын анхдагч ажээ. Харин Wii 2 консолд цоо шинэ санаачлагыг амилуулж, гэртээ тоглож болох шинэ арга замыг тоглоомчдод санал болгох юм.
Б.Энхцэцэг