
Есдүгээр сарын 5-ны өдөр “Найман шарга” валютын захад нэг ам.доллар Монгол банкнаас зарласан хаалтын ханшнаас даруй 53,25, евро 79,23 төгрөгөөр илүү байсан. Харин БНХАУ-ын юань 11,14 төгрөгөөр, ОХУ-ын рубль 4,05 төгрөгөөр илүү байсан нь харьцангуй тогтвортойд тооцогдож байлаа. Улмаар есдүгээр сарын 7-ны өдөр ам.долларын ханш хамгийн оргил үнэ болох 1780 төгрөгт хүрэв.
Харин сүүлийн 20 хоногийн хугацаанд ам.долларын ханш харьцангуй суларч, өчигдрийн байдлаар 1650 төгрөгийн ханштайгаар арилжаалагдав. Есдүгээр сарын 5-ны өдрөөс 20 хоногийн дараа буюу өчигдөр “Найман шарга” валютын зах дээр очлоо. Доллар, юань зэрэг валют гар дээрээс худалдан авагчид болон валют арилжааны төвүүдийн ханш ерөнхийдөө ижил байв. Валютын худалдан авах болон зарах үнэ хоорондоо ойролцоо үнэтэй байвал ханш өсөх хандлагатай гэдгийг ченжүүд хэлдэг. Харин авах, зарах ханш холдох тусмаа тухайн валют тогтвортой байна гэдэг. Өчигдрийн байдлаар /2013 оны есдүгээр сарын 25/ валютын авах, зарах ханш нэлээд зөрүүтэй байв. Тэгэхээр валютын ченжүүдийн хэлсэнчлэн ойрын хугацаанд валютын ханш тогтвортой байх бололтой. Харин Монгол банкны зарласан хаалтын ханшнаас ам.доллар 35-36 төгрөгөөр, юань 7,5 төгрөгөөр илүү байлаа. Тэгэхээр нэг ам.доллар өнгөрсөн 20 хоногийн хугацаанд 130 орчим төгрөгөөр суларчээ.
“Найман шарга” орчмын банкуудад хамгийн их эрэлттэй байдаг валют ямар үнээр авч, зарж буй талаар багахан мэдээлэл хүргэе.
“Найман шарга” валютын зах дээр:
Валютын төрөл | Авах ханш | Зарах ханш |
Америк доллар | 1645-1648 | 1650 -1655 |
Хятад Юань | 270-270,5 | 272-272,5 |
Евро | 1995-2205 | 2205-2210 |
ОХУ-ын Рубль | 51-51,3 | 52-52,8 |
БНСУ-ын Вон | 1,5-1,58 | 1,6 |
Английн фунт | 2580-2600 | 2630-2650 |
Японы Иен | 16 | 16,8-17 |
Төрийн банкны “Урт цагаан” салбарт:
Валютын төрөл | Авах | Зарах |
Америк доллар | 1619 | 1660 |
Хятад Юань | 263,5 | 272,5 |
Евро | 2164 | 2258 |
ОХУ-ын Рубль | 48,1 | 54,19 |
БНСУ-ын Вон | 1,5 | 1,58 |
Английн фунт | 2544 | 2685 |
Японы Иен | 16,03 | 17,06 |
Урт цагааны урд байрлах ХААН банкны “Бөмбөгөр” төлбөр тооцооны төвд:
Валютын төрөл | Авах | Зарах |
Америк доллар | 1610 | 1650 |
Хятад Юань | 262 | 271,8 |
Евро | 2153 | 2248 |
ОХУ-ын Рубль | 49,7 | 52,6 |
БНСУ-ын Вон | 1,49 | 1,58 |
Английн фунт | 2550 | 2663 |
Японы Иен | 16,16 | 16,90 |
2013 оны есдүгээр сарын 24-ны Монгол банкны валютын хаалтын ханш:
Монгол банк 2013 оны есдүгээр сарын 24 өдөр доорх байдлаар гадаад валютыг үнэлсэн байна. ОХУ-ын рубль 4,05 төгрөгөөр илүү байсан нь харьцангуй тогтвортойд тооцогдоно. Монголбанк нь 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “ТУХАЙН ӨДРИЙН ХААЛТЫН ХАНШ”-ийг зарлаж байгаа бөгөөд энэ ханшийг Монголбанкнаас зарласан дараа өдрийн ханш гэж тооцдог болсон билээ.
Валютын төрөл | Ханш |
Америк доллар | 1 619,05 |
Хятад юань | 272,86 |
Евро | 2,188.39 |
ОХУ-ын рубль | 50.87 |
БНСУ-ын вон | 1,51 |
Английн фунт | 2,594.77 |
Японы иен | 16.34 |
Швейцарийн франк | 1,779.08 |
Хонгконг доллар | 208.82 |
Канад доллар | 1,575.10 |