Чөлөөтийнхөн хойд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн хойд хөршийг зорилоо

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ОХУ-д болох Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнд оролцохоор өчигдөр хилийн дээс алхлаа. Олон улсын уламжлалт гран-при тэмцээнд оролцох Монголын баг залуу голдуу тамирчдаар багаа бүрдүүлжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дэд мастер Б.Мөнхбат, ОУХМ Б.Номин, 60 кг-д Б.Өсөхбаяр, 66 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж, ОУХМ П.Өнөрбат, 84 кг-ОУХМ М.Мэндсайхан, 120 кг-ОУХМ Н.Золбоо нар, Э.Оюунболд нар барилдах юм.

Тэмцээн аравдугаар сарын 5, 6-нд Якутск хотноо болох бөгөөд МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар шүүгчээр оролцох аж.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж