Yahoo IntoNow-ийг худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Yahoo IntoNow-ийг худалдан авлаа

АНУ-ын олон нийтийн сүлжээний бизнес эрхлэгч Yahoo компанийн хувьцаа болон ашиг орлого сүүлийн үед нэлээд буурч байгаа. Тиймээс тус компани хөдөлгөөнт интернэтийн зах зээлд хүрээгээ тэлж, нэвтрүүлж буй видео зар сурталчилгааны хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Масст чиглэсэн телевизийн сувгууд ид хүчээ авч байгаа энэ үед Yahoo тавьсан зорилгынхоо хүрээнд байгуулагдаад удаагүй байгаа телевизийн сувгуудыг дамжуулдаг IntoNow компанийг худалдан авах гэрээ байгуулжээ.
Гэхдээ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний заалтууд дотор санхүүгийн талаарх асуудал одоогоор нууц байна. IntoNow-ийн програм хангамжаар дамжуулж хэрэглэгчид телевизийн хөтөлбөрүүдийг хүлээн авч, мобайл интернэтийг ашиглан найзууддаа санал болгох боломжтой бөгөөд аппликэйшнийг Facebook, Twitter, iTunes, Netflix зэрэгт холбож өгчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Калифорни мужид байгуулагдсан IntoNow компанийг Google-ийн гүйцэтгэх захирал асан Адам Канн удирддаг юм байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж