Л.Болд Удирдах хорооны гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Л.Болд Удирдах хорооны гишүүн боллоо

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд иргэний нийгмийг дэмжих зорилгоор 2011 онд байгуулагдсан “LIFELINE” олон улсын сангийн гишүүн орон, байгууллагуудын хуралд 9 дүгээр сарын 24-нд урилгаар оролцов.

Хурлаар Монгол, Латви, Шинэ Зеландыг тус Сангийн гишүүнээр элсүүлж, сайд Л. Болдыг Удирдах хорооны гишүүнээр баталлаа.

Удирдах хороонд Бенин Улсын Гадаад хэргийн сайд Нассиру Арифари, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Билл Бөрнс зэрэг өндөр албаны дипломатууд болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд ордог ажээ.

Хурлын үеэр сайд Л. Болд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа иргэний нийгмийг дэмжих, бэхжүүлэхэд онцгой анхаарч, иргэний нийгмийн Азийн ардчиллын сүлжээ байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн бөгөөд иргэний нийгмийг дэмжихэд заавал мөнгөн тусламж гэлгүй үйл ажиллагааны дэмжлэг чухал болохыг тэмдэглэв.

Сайд Л. Болд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, ноён Билл Бөрнс, ТНБД-ын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай Узра Зеяа нартай уулзаж ярилцав. Тэд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатарт болсон АОХН-ийн сайд нарын 7 дүгаар бага хуралд оролцсон бөгөөд хурлыг маш сайн зохион байгуулсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж