Уул уурхайн оюутнууд цалин авна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Уул уурхайн оюутнууд цалин авна

“Оюутолгой” компани уул уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүднээс шинээр 60 суралцагч сонгон шалгаруулж, Дархан-Уул аймгийн Политехникийн коллежид сургалтаа эхлүүлжээ. Тус сургалт нь онол дадлага хосолсон сургалт бөгөөд, үйлдвэрлэлийн дадлагаа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хийх гэнэ. Энэхүү сургалт нь 2012 оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд суралцагч бүр “Оюутолгой” компанитай сургалтын гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу суралцагчдыг дотуур байр болон хөдөлмөр хамгааллын хувцсаар бүрэн хангахаас гадна сар бүр 250 ам.доллараар цалинжуулах аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж