Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргыг огцрохыг шаардав

Чингэлтэй дүүргийн иргэд, АН-ын бүлгийн гишүүд яг одоо дүүргийн Иргэдийн хурлын даргыг огцрохыг шаардан, дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд цуглаад байна. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард өөрийн өрөөг тохижуулан засвар хийлгэхдээ засварын тендерийг будилаантуулжээ. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард хийчихсэн засварынхаа тендерийг долдугаар сард хуурамчаар зарласан хэмээн иргэд ярьж байна.

Үүнийг тус дүүргийн иргэд болон АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж, өөрөөс нь тайлбар авахаар дүүргийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр ийн цуглажээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хууль бус тендерийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд саяхан засвар хийх тендерийг гуравдугаар сард хийсэн гэсэн хуурамч албан бичиг үйлдсэн гэх мэдээллийг дээрх хүмүүс өгч байлаа.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж