Яармагийн замыг маргааш нээхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Яармагийн замыг маргааш нээхээр болжээ

Улаанбаатар хотод зам засварын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байна.

"Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байгаа. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу маргааш /2013.09.26-нд/ Яармагийн гүүрнээс "Мишээл" экспо төвийн арын төмөр замын гарам хүртэлх 1.8 км замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөжээ. Харин үлдсэн хугацаанд "Мишээл экспо" төвөөс зүүн тийш “Атар Өргөө” хүртэлх 700 метр авто зам болон явган зорчигчийн зам, орчны бусад тохижилтын ажлыг гүйцэтгэх аж.

Үүнээс гадна “Би Ти Өү” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 5-ны өдөр замын тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна. Харин Циркийн арын уулзварын ажил 45, Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзвартай болгох ажил 60 хувьтай явж байна. Энэ хоёр уулзварт зам хаагаагүй зорчих хэсгүүд нээлттэй байгаа учраас замын хөдөлгөөний эрчимд сөргөөр нөлөөлөхгүй байгаа болно гэж “Гудамж” төслөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж