
Тиймээс УИХ алдаагаа засахын тулд “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл батлагдвал одоо мөрдөж буй хуулийн дагуу төлж буй нөөц ашигласны төлбөр буюу роялти таван хувиас 2,5 хувь болтлоо буурах төдийгүй өсөн нэмэгдэх роялти таван хувийг огт төлөхгүй болох юм. “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-д ч мөн энэ заалтаа багтаажээ. Ингэснээр алт тушаах сонирхол эрс нэмэгдэж, жилд 38 орчим тонн алт олборлодог болно гэсэн урьдчилсан таамаг гараад байгаа юм. Үүний 24 тонн орчим алтыг Оюутолгой дангаар олборлоно. Оюутолгойн хувьд өсөн нэмэгдэх роялтийг төлөхгүйгээр гэрээ байгуулсан ч нөөц ашигласны төлбөртөө хөнгөлөлт эдлэхгүй юм байна. Тэгэхээр улсын төсөвт 68 хувийн татвараас бүрдэх 50 сая ам.долларын цоорхой гарах боловч улсын сан хөмрөгт 38 тонн алт буюу одоогийн ханшаар 1,7 тэрбум ам.доллар төвлөрнө гэж холбогдох мэргэжилтнүүд тооцоолжээ. Монголбанкны валютын нөөц ч тэр хэрээр нэмэгдэнэ гэж өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.